Версатилист

МТ-н чиглэлээр сурдаг оюутнуудтай версатилистийн талаар  өөрийн үзэж дуулсныг хуваалцая гэж бодлоо.

Гартнер хэмээх судалгааны томоохон групп 2010  он хүртэл хугацаанд МТ- салбарт гарах өөрчлөлт чиг хандлагын талаар  судалгаа хийжээ. Тэдний үзэж буйгаар бол 2010 гэхэд МТ-н салбарт бизнес процесс ба технологийн хос мэдлэгтэй версатилист гэж нэрлэгдэх мэргэжилтний эрэлт хэрэгцээ эрс өсч 10н инженерийн 6 нь энэ чиглэлээр ажиллах юм.

Учир нь оутсоурсинг. технологийн дэвшил зэрэг хүчин зүйлс нь  МТ-н чиглэлээрэ ажиллагсдад эрс өөр шаардлага тавьж эхэлж байна. Мөн саяхны нэгэн судалгаагаар МТ-н нарийн мэргэжлийн сертификаттай хүмүүс сертификат байхгүй боловч
өргөн олон талын мэдлэгтэй инженерүүдээс бага цалин авч байгаа нь  тогтоогдсон байна.

Олонх компаниуд бизнес процессийн загварчлал,архитектур зэрэг үндсэн үйл ажиллагаагаа авч үлдээд бусад туслах ажил үүргийг оутсоурсинг -р гүйцэтгэх нь ашигтай гэж үзэж байна. Бизнесийн орчны түргэн өөрчлөлт,худалдан авагчдын зан төлөв , вэб2 зэрэг нь компанийн бизнес хийх уламжлалт арга,мөнгө олох загварыг урьдчилан таах аргагүйгээр өөрчилж байгаа билээ. Энэ өөрчлөлтөнд дасан зохицох чадвартай мэргэжилтэн нь  дан ганц  МТ-р гүнзгийрсэн байх нь учир дутагдалтай юм.
Миний хийдэг юм бол код бичих үүнийг бизнесийн хүмүүс ойлгохгүй гэдэг байр суурьтай бол верталист болох боломжгүй юм.

Версатилилст болохын тулд өөрийн мэргэжлээс гадна  бизнесийн чиглэлийн нягтлан бодох,санхүү,хүний нөөц зэрэг аль нэгэн салбарын талаар нэлээд гүнзгий төрөлжих ёстой бололтой. Ингэснээр та бизнесийн мэргэжилтэнтэй  бизнесийн хэлээр, инженер хүнтэй инжерийн хэлээр  ойлгомжтой харилцдаг  версатилист болох юм.

 

Сэтгэгдэлүүд:

1. Хүжий | 2007-12-19 12:43:17
Сонирхолтой мэдээлэл байна. Ер нь тэгээд гар хөлийн үзүүрийн ажлын аль болох гадаад эх үүсвэрээр хийлгэх хандлага хаа сайгүй их болж байх шиг байна.
2. ena | 2009-05-02 16:45:00
харин тийм хүн болдиймуу гэж боджиигаа

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.